ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 5200 гаруй модтой ойн зурвас байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-09 10:15:24

Мөрөн, 2025 оны  тавдугаар  сарын 9  /МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулна.  


Мөрөн сумын зүүн захаас угтах хаалганы дагуу 5 км-т 5200 гаруй модтой ойн зурвас байгуулах ажлыг мэргэжлийн ойн байгууллагаар хийлгэхээр болжээ.


Модны хамгаалалт, усалгаа, арчилгааны зардлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд Дэлгэрмөрөн сум дундын ойн анги хариуцан ажиллах юм.


Ойн зурвас байгуулснаар хоймор нутгийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагч иргэд ногоон зурвас дундуур зорчин Мөрөн хотод орж ирнэ.


Цаашид Хөвсгөл аймагт мод тарих ажлыг эрчимжүүлж тодорхой үе шаттай, үр дүн гаргасан ажлыг хийж ногоон аймаг болох зорилт дэвшүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ