Багийн ИНХ болон иргэдийг чадавхжуулах сургалт явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-16 16:29:14
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багийн ИНХ болон иргэдийг чадавхижуулах сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 15-аас явагдаж эхлээд байна. Сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаанаас гарсан тогтоол, шийдвэрийг иргэд олон нийтэд хүргэх, мөн шинээр батлагдсан хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг орон нутагтаа хэрэгжүүлэх үүднээс тэдгээрийг иргэдэд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад оршиж байгаа юм.
Сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, тэдний санал хүсэлтийг сонсож байна. Одоогоор Улаангом сумын 12 багийн иргэдийн төлөөлөлтэй аймгийн ИТХ-ын ажлын албанаас уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн ИТХ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, багуудын ИНХ-ын үйл ажиллагаа, чиг үүргийн талаарх мэдээлэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ. 
Энэ ажил хөдөөгийн 18 суманд мөн явагдах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ