Олимпизмийн явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-13 23:46:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш Ц.Дамдин тэргүүтэй ажлын хэсэг тус аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн удирдлагуудтай уулзаж 2017 онд спортын салбарт авч хэрэгжүүлсэн ажлуудтай танилцсан байна.
Өмнөговь аймагт спортын төрөлжсөн сургалттай сургууль, хөл бөмбөгийн талбайг барьж байгуулахаас гадна сумдын сургуулийн гадна талбайг тохижуулж хүүхдүүд биеийн тамираар хичээллэх ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм. Мөн 2018 онд Соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид спортын салбарын үйл ажиллагааг төрийн байгууллага, төрийн бус байгууллага багш дасгалжуулагч, тамирчдын хамтын оролцоо дэмжлэгтэйгээр хөгжүүлэхэд бүх талаар анхааран ажиллаж байгаагаа Өмнөговь аймгийн удирдлагууд онцолж байлаа. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ