“Шинэ өглөө” үзэсгэлэн нээгдлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-29 16:17:04

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейд “Шинэ өглөө” үзэсгэлэн нээгдлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц болон Богд хааны ордон музейн удирдлагууд оролцож Гандантэгчинлэн хийдийн лам нар "Жанлав Цогзолмаа" буюу "Адистидийн дээдийг хайрлагч эх " номыг уншлаа.  Энэхүү ном нь Анхдугаар Богд Занабазарын Монголчуудын хойтын сайн сайхан үйлсийг болгоож зарлигласан ном бөгөөд тэр цагаас хойш номын тоог гүйцээж дүнчүүр хүргэж уншсан  цагт Монгол улс хэнд ч дийлдэхгүйгээр мандан бадрахын үйлс ирэх аж.

Үзэсгэлэнд 8-р Богд Жавзандамба хутагт болон эх хатан Дондогдуламын тухайн өдөр буюу Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлан, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн 1911 оны 12 дугаар сарын 29-нд өмсөж хэрэглэж байсан хувцас гоёл чимэглэлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнг ирэх 2018 оны 1-р сарын 7-нийг хүртэл нийтэд үнэ төлбөргүй толилуулах юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд