Иргэдийг ажлын байраар хангахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-12-26 22:54:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтны тоог нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын орлогыг дээшлүүлэн халамж хүртэгч иргэдийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн “Алтайн баялаг-Залуус", Бүтээлч-Алтайчууд” хөтөлбөр, “Ногоон Алтай-Ногоон ажлын байр”, “Алтайн-Малчин” төслийг хэрэгжүүлж байна. Энэ онд дээрх ажлын хүрээнд 215 байнгын, 32 түр ажлын байр шинээр бий болгожээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 98 аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөл хоршоо, 11 ажил олгогч иргэдээс нийт 985 сул чөлөөтэй ажлын байрны захиалга ирсний дагуу мэдээллийн санд бүртгэлтэй 1066 ажилгүй  иргэнийг байнгын болон түр, улирлын чанартай ажлын байруудад зуучилсан байна.

                                                                                                                                      Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ