Засаг дарга 101 хүүхдийн дархлаажуулалтын төлбөрийг шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатай ч амьдралын нөхцлөөс шалтгаалан мөнгөний боломжгүй байгаа айлын 101 хүүхдийн төлбөрийг Аймгийн Засаг дарга Л.Ганболд нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэж, 1010000 төгрөгийг бяцхан хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд зориуллаа.
Томуугийн эсрэг вакцин нь нэг бүр нь 10000 төгрөг бөгөөд эрсдэлт бүлгийн хүүхдүүд дархлаажуулалтанд хамрагдсанаар ханиад томуу хүрэхгүй, хатгалгаанаас сэргийлэх, бага насны хүүхдийн эндэшдлээс сэргийлэх ач холбогдолтой ажээ. Тус аймагт түргэн тусламжийн дуудлаганд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 16 болж өмнөх 7 хоногоос 5,7 хувиар нэмэгдээд байгаа ажээ.
Хөвсгөл аймагт улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд эрсдэлт бүлгийн 6 сартайгаас 5 хүртэлх насны 400 орчим хүүхдийг дархлаажуултанд хамруулж томуугийн хүндрэл, өвчлөлөөс сэргийлж чадлаа.

Б.Гантуяа