Хөвсгөлд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-21 11:42:29
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Гэр бүлд зөвлөгөө өгөх төв"-д энэ онд 61 иргэн биечлэн хандаж зөвлөгөө авсан бөгөөд тэдгээрийн 45  нь гэр бүлийн асуудлаар ханджээ. Гэр бүлийн асуудлаар хандсан 45 иргэний 43 эмэгтэйчүүд, 2 эрэгтэй иргэн хандсан байна.
Тус төвд хандаж буй иргэдийн 19 нь архины хамаарлын улмаас гэр бүлдээ хүчирхийлэл байнга үйлддэг, үл ойлголцдог, таарамжгүй, байнга зоддог 9, гэр бүлийн гадуур харилцаатай, энэ байдлаас болж эхнэр хүүхдээ дарамталдаг 5, дагавар хүүхэдтэй гэрлэсэн, хүүхдүүд бусад гэр бүлийн хамаатан садны таарамжгүй байдлаас болж байнгын хэрүүлтэй байдаг 7 иргэн ханджээ. Мөн бага насны хүүхдээ хадмындаа орхиж явсан ээж 2, архины хамаарлын улмаас хүүхдүүдээ байнга зодож дарамталдаг хоёр, хардалтаас үүдэж нөхөр нь эхнэрийнхээ амийг хороосон, төрсөн эцэг охиноо хүчирхийлсэн тохиолдол тус бүр нэг бүртгэгдсэн байна.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ