Арбулаг сум хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжигч сум боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Арбулаг сум иргэддээ зөв амьдрах ухаан, гамшиг эрсдлийн үед авах арга хэмжээ зэрэг мэдээ мэдээллийг аймгийнхаа Улаан загалмайн хороотой хамтран хүргэн ажиллаж хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжигч сум боллоо.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд сумынхаа нийт иргэдэд сургалт мэдээлэл авч, хүүхэд багачууд өсвөр үеийг зөв хүмүүнлэг иргэн болгож төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн сумынхаа багийн шинэ залуу өрх гэр бүл, зорилтот бүлгийн иргэд зэрэгт тодорхой үе шаттай сургалт мэдээллийг өгч бэлэн загас өгөх бус загас барих аргад суралцуулах нь цаашид амьдралаа авч явах чадвартай болох ач холбогдолтой гэдгийг аймгийн Улаан загалмайн хороон дарга Б.Пүрэвжав хэлж байлаа.
Тус аймгийн Алаг-Эрдэнэ, Тариалан, Рашаант, Жаргалант, Төмөр булаг, Цагаан-Уул зэрэг сум хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд Арбулаг сум шинэ оны босгон дээр сумаараа хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжигч сум боллоо.

Б.Гантуяа