Томуу, томуу төст өвчний дуудлага 5,7 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-20 16:26:21
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт түргэн тусламжийн дуудлаганд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 16 болж өмнөх 7 хоногоос 5,7 хувиар нэмэгджээ. Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 29 нэгжүүдэд өнгөрсөн долоо хоногт нийт 7529 хүн үйлчлүүлсэний 377 нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ.
Томуугаар  өвчлөгсдийн 91,5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзлэж өмнөх 7 хоногоос 4,5 хувиар их, 0-4 насны хүүхдийн өвчлөл 67,3 хувь болж өмнөх долоо хоногоос 4,1 хувиар нэмэгджээ. Сургууль цэцэрлэгүүдээс ирц болон тандалтын мэдээг долоо хоног бүр авч байгаа бөгөөд цэцэрлэгүүдийн ирц 80 хувьтай байна. Ханиад томуунаас сэргийлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 6 сараас 3 нас хүртэлх хүүхдүүдэд сайн дураар хийх 400 хүн тун вакциныг татан авч суурь өвчтэй болон өвчлөмтгий хүүхдэд хийхээр судалгаа авч одоогоор 40 хүүхдэд хийгээд байна. Мөн амьдралын боломжгүй суурь өвчтэй 101 хүүхдийн судалгааг авч төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар болжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ