"Элэг бүтэн Хөвсгөлчүүд" арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-15 12:55:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн "Эм импекс" компаниас иргэдэд зориулсан элэгний өвчлөлийн хор уршиг, В,С вирүсийг эрт илрүүлж эмчлэх зорилтын хүрээнд "Элэг  бүтэн Хөвсгөлчүүд" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр иргэдэд Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийж, В,С вирүсийн шинжилгээ авч байлаа.
Мөн элэгний С вирүсийг бүрэн устгаж байгаа ledvir эмийг танилцуулж иргэд хэрхэн хэрэглэх, эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж 99000 төгрөгөөр авах боломжтой зэрэг мэдээлэл зөвлөгөө өгч иргэдийн сонирхсон асуултанд мэргэжлийн эмч нар мэдээлэл зөвлөгөө өглөө. Тус аймагт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээн 40-65 насны 32785 иргэд шинжилгээнд хамрагдахаас 12809 буюу 39,7 хувь нь элэгний B,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаж үүнээс программд  95,2 хувийг шивж оруулсан байна. Нийт үзлэгээс 1990 иргэн буюу 15,5 хувь нь С вирүсийн халдвартай, 1377 буюу 10,8 хувь нь В вирүсийн халдвартай нь илэрчээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ