Хүчингийн гэмт хэргийн хохирогч болж буй хүүхдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-15 09:38:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт хүчингийн гэмт хэргийн хохирогч болж буй охидын тоо нэмэгджээ. Тухайлбал 2016 онд 5-9 насны 2, 10-13 насны 3, 15-16 насны 2 нийт 7 хүүхэд хохирогч болсон байна. Энэ оны 11 сарын байдлаар 14-өөс доош насны 6, 14-18 насны 3 нийт 9 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болж өмнөх оноос гурваар нэмэгджээ.
Гэр бүл салалт, архидалт, эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, хүнээр харуулах, хойд эцэгтэй болох зэрэг нь бага насны хүүхэд хүчингийн гэмт хэрэгт хохирогч болох гол нөхцөл шалтгаан болж байгаа тул энэ гэмт хэрэгт хүүхдээ өртөхгүй байх талаас нь онцгой анхаарах шаардлагатай байгааг  өмгөөлөгч Д.Доржханд хэлж байв.
Мөн энэ онд 40 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Үүнд: хүчиндэх онц хүнд гэмт хэрэгт 9, бусдын эд хөрөнгийг булаах 1, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих 2, хүнийг алах хүнд гэмт хэрэг 1, бусдыг амиа хорлоход хүргэх 3 бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах 7 хүүхэд  тус тус хохирогч болжээ. Гэмт хэргийн улмаас хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 22,3 хувиар өссөн бөгөөд  энэ онд 9 хүүхэд шүүхээр шийтгүүлсэн байна.

 Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ