Шилдэг сурагчдыг Азийн их сургуульд суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-21 12:21:36

Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сум Тайванийн Азийн их сургуультай хамтран ажиллаж, жил бүр 20 сурагчийг хөнгөлөлтэй суралцуулахаар болжээ.
2017 онд Улиастай сум Тайван улсын Азийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ийнхүү жил бүр Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 12 дугаар анги төгссөн шилдэг суралцагч 20 хүүхэд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэй суралцах ажээ. Мөн мастерын хөтөлбөрт 2018 оноос таван төрийн албан хаагч 100 хувийн хөнгөлөлттэй суралцахаар боллоо. Эдгээр хүүхдүүд нь хөдөө аж ахуй, компьютер программ хангамж, эрүүл мэндийн чиглэлээр суралцах юм байна.

Өнөөдөр Улиастай сумд ерөнхий боловсролын таван сургуульд 4852 хүүхэд суралцаж байна. Үүнээс ирэх хавар 12 дугаар анги төгсөх 300 гаруй суралцагч байна. Цаашид 12 дугаар анги төгссөн ЭЕШ-нд өндөр оноо авсан суралцагчдыг өөр олон мэргэжлээр Азийн их сургуульд суралцуулах боломжийг олгоно хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ