Үл таних этгээдүүд Киев хотын “Мөнхийн гал” руу цемент цутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-07 17:40:29
КИЕВ. /РИА Новости/. Үл таних этгээдүүд Украины нийслэл Киев хотын Мөнх алдрын цэцэрлэгт хүрээлэнд байдаг “Мөнхийн гал” дурсгал руу цемент цутгасан тухай Украины телевизийн “Эспрессо” суваг мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав.  

Болсон хэргийн талаар “Мөнхийн гал” дурсгалын хажуугаар өнгөрч явсан хүн цагдаа нарт өнөө өглөө мэдэгдсэн байна. Хэрэг болсон газар цагдаа нарыг очиход үл таних этгээдүүд гал руу цемент цутгаж, хажууд нь 8 хувин үлдээсэн байжээ.

“Соёлын үнэт зүйлсийг хорлон сүйтгэх иймэрхүү үйлдлүүд нь үндэсний баатруудын түүх, дурсгалыг үл хүндэтгэж байгаагийн гутамшигт жишээ юм. Хэргийн учрыг холбогдох албаны хүмүүс олж тогтооно гэдэгт найдаж байна" гэж  Киев хотын төрийн захиргааны орлогч дарга Алексей Резников илэрхийлсэн байна.

Э. Аянзаяа
Холбоотой мэдээ