Нүүрс нөөцлөхөд зориулж 939,7 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-13 11:37:37
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс нүүрс нөөцлөхөд зориулж нийт 939,7 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олголоо.

Дулааны үнийг тогтвортой байлгах, халаалтын хугацааны үед нүүрсээр тасалдуулахгүй байнгын ажиллагааг хангахын тулд нүүрс нөөцлөх зорилт тавьж ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ онцолсон юм.

Аймгийн хэмжээнд халаалтын хугацаанд нийт 72,7 мянган тн нүүрс шаардлагатай. Өнөөдрийн байдлаар нийт хэрэгцээт нүүрсний 50 хувь нөөцөлсөн дүн мэдээтэй байна. Үүнээс Зуунмод суманд 52,0 мянган тонн нүүрс нөөцлөх шаардлагатай байгаа аж. 

Нүүрс нөөцлөхөд зориулж “Ану сервис” ХХК -224,4 сая төгрөг, “Эл Си Би” ХХК- 129,9 сая төгрөг, “Төв Чандмань” ДЭХГ - 412,5 сая төгрөг, “Тэлмэн тэнүүн” ХХК - 18,4 сая төгрөг, Аргалант Илч ОНӨААТҮГ- 19,4 сая төгрөгийг тус тус олжээ. 
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ