Улаанбаатар хотын дарга Москвад айлчилж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-11 15:21:25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж байна.

Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойн  хүрээнд уг ажлын айлчлалыг хийж байгаа юм. С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 8-нд Москва хотын Ялалтын паркад байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Уг хөшөөг аугаа эх орны дайны үед Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн морьдын дурсгалд зориулан бүтээсэн билээ. Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотын дарга Сергей Собянинтой уулзаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Москва хотын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсны зэрэгцээ Москва хотын архивын газартай танилцсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд