“Цагаан уул” яруу найргийн наадмыг МҮОНТ-ээр шууд дамжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэгээн хайрын “Цагаан уул” яруу найргийн наадмыг ирэх сарын 13-нд МҮОНТ-ээр шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
Тус наадмыг 1991 оноос хойш Монголын Залуучуудын холбоо уламжлал болгон зохион байгуулж байгаад яруу найрагчид болон уншигч түмэн талархалтай ханддаг. Түүнчлэн наадмын хамрах хүрээ улам өргөжиж нийслэлээс гадна 21 аймаг, 330 сумаас уран бүтээлчид ирж оролцдог болсон.

Залуу найрагчдын аяны дөрөөнд сүү мялаасан энэхүү наадмын эхний шалгаруулалт ирэх сарын 10 хүртэл үргэлжилж, ирэх 13-нд шилдгүүдээ тодруулах юм.
Уг наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эзнээр шалгарч байв.
Б.Туул