Есдүгээр сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-26 07:30:15
09.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ-ын Номхон далайн бүсийн захирал Шин Ян-Суг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг хүлээн авч уулзана.

10.00 цагт Сонгинохайрхан дүүрэг дэхь Чингис Соосэ их сургуулийн оюутны байранд хорихоос суллагдсан зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах арга хэмжээ болно.

10.00 цагт “Blue sky” зочид буудалд ШУА-иас “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” олон улсын бага хурал зохион байгуулна.

10.00 цагт Налайх дүүргийн Соёлын ордонд тус дүүргийн малчдын анхдугаар уулзалт зөвлөгөөн, “Налайх дүүрэг дэх Их хотын хямдрал” өдөрлөг болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хүний эрх, шударга ёс төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Туушин зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй наасан сурталчилгааны талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Автобус lll бааз”-ын өмчлөл бүхий газрыг хууль бусаар хувьчлахыг эсэргүүцэж тус баазын ажилтнууд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Олон улсын тэквондогийн Монголын холбооноос БНСУ-д болсон ДАШТ-д амжилттай оролцсон талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монполимет” компаниас Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ