Үндэсний бөхийн өсвөр үеийнхний аймгийн аваргыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-20 14:17:20
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ны өдрүүдэд Спортын ордонд болж өндөрлөлөө.
Тэмцээнд Тэмцээнд 12 сумын 65 тамирчин гурван ангиллаар барилдан дүнгээ гаргасан юм. 16 насанд: 1-р байранд Нарийнтээл сумын н.Баяржавхлан, 2-р байранд Хархорин сумын Б. Намуундалай, 3-р байранд Уянга сумын Н. Хасар, 17 насанд: 1-р байранд Хархорин сумын Б. Сундуйжадамба, 2-р байранд Сант сумын Лхагвацэнд, 3-р байранд Нарийнтээл сумын У.Батбаяр, 18 насанд: 1-р байранд Нарийнтээл сумын М.Гантулга, 2-р байранд Хархорин сумын Б.Баянсүх, 3-р байранд Хужирт сумын А.Сүхбат нар тус тус шалгарчээ. Мөн уран барилдаант бөхөөр Төгрөг сумын Э.Идэрчулуун шалгарав.
Багийн дүнгээр: 1-р байранд Нарийнтээл сум, 2-р байранд Хархорин сумын Спортын ордон, 3-р байранд Хархорин сумын Хан-Эрдэнэ дэвжээ тус тус эзэллээ. Тус тэмцээнийг аймгийн БТСГ-аас “Арвайхээр хурд” группын ерөнхийлөгч Д.Ганхуяг агсаны нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд нас бүрээс эхний зургаан байранд шалгарсан бөхчүүдийг шагнан урамшууллаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ