Америкийн эрдэмтэд батарейгүй гар утас зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-07-03 15:00:57
НЬЮ-ЙОРК./TASS/. Вашингтоны их сургуулийн судлаачид зай тэжээлгүйгээр ажилладаг гар утас зохион бүтээсэн тухай Wired портал мэдээллээ.

Үүний тулд гар утсанд хэрэглэдэг технологийг орвонгоор нь өөрчлөхөөс аргагүй болжээ. Учир нь шинэ загварын гар утас нь хүрээлэн буй орчны эрчим хүчээр ажилладаг байна.

“Батарей чинь суучихсан үед та мессэж илгээж, утсаар ярьж болно гээд төсөөлөөд үз дээ” хэмээн лабораторийн ажилтан Жошуа Смит ярилаа. Чухамдаа гар утасны технологи дээр төвлөрөн ажиллахаар шийдсэний учир нь гар утас бол хэрэглэгчдийн хувьд хамгийн их эрэлттэй зүйл гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.

Эрдэмтэд радиодолгионыг ойлгох замаар холбоо барих боломжийг гар утсанд олгодог сарнисан цацрагийн буцалтын техникийг боловсруулан гаргасан ба уг техникийг Ж.Смит “пассив Wi-Fi” гэж нэрлэжээ. Энэ нь толь болон нарны гэрлийн тусламжтайгаар дохио дамжуулах зарчимтай ижил зарчим юм. Ж.Смитын тэмдэглэн хэлснээр, үнэн хэрэг дээрээ энэхүү технологи нь хүйтэн дайны үед ашигладаг байсан тагнуулын технологи юм. Тодруулбал, “аудио цох” гэдэг чагнах төхөөрөмжийг тодорхой давтамжийн радио долгионы үйлчлэл дор идэвхжүүлдэг ба “цох” нь радио долгионы эрчим хүчийг ашиглан өөрөө ажилладаг ажээ.

Үүний зэрэгцээгээр, эрдэмтэд “тоо хэлэхээс” татгалзахаас аргагүйд хүрчээ, учир нь ярьж буй хүний аналог мэдээллийг кодчилон тоон систем рүү хөрвүүлэх нь асар их хүч хөдөлмөр зарцуулахаар ажил ажээ.

Ажиллах зарчим

Шинэ гар утасны зарим бүрдэл хэсгүүд нь “аудио цох”-той адил зайнаас ажилладаг. Үндсэн станц дээр нь дохиог хувиргагч, тоон сүлжээтэй холбогч, тухайн энэ тохиолдолд Skype-тай холбодог микросхем суурилагдсан байдаг.

Туршилтын үндсэн станц нь бага чадлын дамжуулагчийг ашигладаг радио холбоонд зориулагдсан зөвшөөрөлгүй давтамжийг ашигладаг. Учир нь шинэ гар утасны аппарат нь эдгээр дохиог эрчим хүч гарган авахад ашигладаг бол одоохондоо уг аппарат станцаасаа ердөө 15 м-ийн радиуст ажиллаж чаддаг байна.

Энэ технологийг арилжааны зорилгоор үйлдвэрлэхийн тулд цахилгаан схемийг үүрэн холбооны цамхагийн тоног төхөөрөмжид угсрах шаардлагатай байгаа юм. “Одоогоор ашиглагдаж буй цамхагууд нь эрчим хүч ихээр зарцуулдаг ба энэ нь шинэ технологийн ажиллах радиусыг нэг км хүртэл нэмэгдүүлэх боломжийг олгоно” гэж Талла үзэж байгаа аж.

Гэхдээ хэд хэдэн асуудал байсаар байна. Тухайлбал, одоохондоо хэрэглэгч нь сонсох горимоос ярих горимд шилжихийн тулд рацаар ярихтай адилаар товчлуур дарах шаардлагатай болдгоос гадна статик шуугиан ихтэйн учраас ярихад нэлээд хүндрэл учирдаг байна.
О.Барс 

 

 

 



Холбоотой мэдээ