Н.Номтойбаяр: Эмэгтэй 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах бололцоотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-30 16:41:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайд Н.Номтойбаяр өнөөдөр Нийгмийн даатгалаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх босго нь 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10-20 жил байдаг. 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт хэвээр үлдэх юм. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг энэ хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 10, 15 жилээр нэмэгдэж байна хэмээн буруу ташаа ойлгоод байна. Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр практик дээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болно. Энэ нь 60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр  тооцож тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байгаа юм” гэв.

Цалинтай ээж хөтөлбөрийн тухайд, жирэмсэн эхэд  таван сартайгаас төрөх хүртэлх хугацааны тэтгэмж болгож сар бүр 40 мянган төгрөг, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд хүүхэд тус бүр нэг 1-3 сая хүртэлх төгрөг олгохоор, 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох зохицуулалт хийжээ. Дараагийн үл ойлголцоод байгаа зүйл нь ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг өгөхгүй болж байна гэх мэдээлэл явуулж эхэлсэн. Тэгвэл салбарын сайд дээрх мэдээлэл ташаа болохыг илтгээд  хоёр ихэр бол тус бүр нэг сая төгрөг, гурван ба түүнээс дээш ихэр  тус бүр 3 сая төгрөг олгохоор тусгасан” гэлээ. 
Б.Туул




Холбоотой мэдээ