Жолооч нарыг шатахууны хангалттай авч, хол замд гарахыг сануулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-29 13:52:53
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт өчигдөр цахилгаан эрчим хүч тасарч, өнөөдрийн байдлаар хязгаарлалттай өгч байгаа тул шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа доголджээ.
Тодруулбал Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар цахилгааны хязгаарлалттай байна. Тиймээс жолооч нар онцын шаардлагаггүй бол хол замд  зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Завхан аймагт долоон шатахуун түгээх станц ажилладаг ба өнөөдрийн байдлаар эрчим хүчний  цагийн хязгаарлалтын горимоор ажиллаж байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ