ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2025" зөвлөгөөн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025" зөвлөгөөн Төрийн ордонд болно.
11.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр очиж, “Сувилахуйн сургалт” төвийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцоно. Холбогдох утас: 91118318
-“Нүдний өвчний орчин үеийн оношилгоо, хөдөлмөр алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтооход анхаарах асуудал” хурал НДЕГ-т болно. Холбогдох утас: 86081326, 99142854
-Олон
улсын сувилагчдын өдөр тохиож байна.
-3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын
талбайд үргэлжилж байна.
-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай
үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг
хүртэл гарч байна.
-“Амьд
ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний
музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын
мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо
хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш
ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа
зохион байгуулна.
Орон нутагт:
-Сэлэнгэ
аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх
насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын
1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын
Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.