ЗАВХАН: Солонготын давааны чиглэлд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Солонготын даваанд цас орсны улмаас халтиргаа гулгаа их байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Ялангуяа хур тунадас их хэмжээгээр орсон Солонготын давааны авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онцын шаардлагагүй бол энэ чиглэлд зорчихгүй байхыг зөвлөлөө.
Холын замд гарах гэж байгаа бол авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйтай, дулаан хувцастай явахыг анхааруулав.
Солонготын даваанд "Завхан АЗЗА" ХХК-аас 1 механизм, 2 үйлчилгээний авто машин 7 ажилтантай замыг хусаж, цэвэрлэж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Солонготын давааны нөхцөл байдал 5-р сарын 7-ны өдрийн 11.30 минут