Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст
баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10
метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +13-+18 градус,
Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр +16-+21 градус, Алтайн
өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28-+33 градус,
бусад нутгаар +20-+25 градус дулаан байна.
Баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ