ЗАВХАН: Аймгийн уулчид Европ тивийн ноён оргил Эльбрус ууланд авирна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн уулчид Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ ууланд авирна хэмээн Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубийн уулчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай мэдээлэв.
Эльбрус уул нь ОХУ-ын Кабардин-Балкари бүс нутагт байрладаг зүүн, баруун хос оргилтой уул юм.
Уулчид энэ сарын 12-нд ОХУ-ыг зорьж, үндсэн авиралтаа 5 дугаар сарын 17-ноос хийхээр төлөвлөж байна гэв.