25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Энэхүү авто зам, шинэчлэлийн ажлыг энэ сарын 9-нд эхлүүлсэн бөгөөд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг хааж, асфальт бетон хучих ажлыг хийж дуусгасан байна.
Улаанбаатар хотод энэ онд 36 байршилд 74 километр авто замын засвар, шинэчлэх ажлыг хийх юм.