Хүдэр, Баян-Агт суманд гарсан ойн түймрийг цурманд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 9-нд гарсан түймэр, Булган аймгийн Баян-Агт суманд өчигдөр гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрүүдийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ихэнх нутгаар хуурайшилт өндөр, түймэр
гарах эрсдэл их байгаа тул иргэн бүрийг түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас
анхаарууллаа.