“Samsung”-ийн шинэ загварын эвхэгддэг гар утсыг баасан гарагт худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-23 10:23:17
МОСКВА./TASS/. Энэ долоо хоногт “Galaxy Folder 2” гэдэг эвхэгддэг шинэ ухаалаг гар утсыг худалдаанд гаргана гэж “Samsung Electronics Co” корпораци мэдэгдсэн тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээллээ.

“Galaxy Folder 2”-ийн загвар нь өмнөх загваруудаас төдийлөн их ялгаатай биш юм. Уг шинэ загвар нь Android 6.0 платформ дээр ажилладаг ба 5 болон 8 пикселийн камертай юм. Гадна дэлгэцгүй учраас мэдээллээ шалгах, орох дуудлагыг харахын тулд гар утсаа дэлгэхээс өөр аргагүй. Гэхдээ дэлгэц, товчлуурын үйлдлийг хослуулах боломжтой болсноор уг гар утсыг ашиглахад хавьгүй эвтэйхэн байх болно гэдгийг үйлдвэрлэгч компани онцлон дурдаж байгаа юм.

“Хэрэглэгч 96.6 мм /3.8 инч/-ийн дэлгэц дээр фото эсвэл дүрс бичлэг үзэхийн зэрэгцээгээр олон төрлийн функцүүдийг, жишээ нь утасны жагсаалт болон  камерыг идэвхжүүлэх боломжтой аж. 

Төхөөрөмжөөс салгах боломжтой цэнэглэгч зайны багтаамж нь 1,950mAh ба ахимаг насны хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг харгалзан утасны хонхны дууг “их чанга” дээр тавих боломжтой болгожээ.

“Galaxy Folder 2” нь хар, улаан гэсэн хоёр өнгөтэй ба үнэ нь 260 доллар байх юм. Шинэ загварын ухаалаг гар утсыг Өмнөд Солонгост баасан гарагаас дэлгүүрт худалдаалж эхлэх ажээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ