Өнчин хүүхдүүдэд хадгаламж нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-04 15:09:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга, Аймгийн хүүхдийн зөвлөлийн дарга С.Гансэлэм өнчин хүүхдүүдэд хадгаламж нээсэн байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан тус аймагт амьдардаг бүтэн өнчин 49 хүүхдэд тус бүр 100000 төгрөг бүхий хадгаламж нээж өглөө. Цаашид жил бүр хүүхдийн баяраар зуун мянган төгрөгөөр баяжуулж байх бөгөөд ерөнхий боловсролын сургууль төгсөж 18 нас хүртэл нь үргэлжлэх юм байна. Мөн өнчин хүүхдүүдийг аймгийн албан газар байгууллагууд хариуцан авч бэлэг дурсгал гардуулжээ.                                                                              

 

Ш.Цоодол

Холбоотой мэдээ