Өмнөговьд сарлагийн баяр болно

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-24 11:44:57
Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сарлагийн баяр энэ сарын 27-нд үзэсгэлэнт Гурвансайхан ууланд болно.
2012 оноос эхэлсэн энэхүү баярыг энэ жил Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, БТСГ, ГГСБЦГХЗахиргаа, сарлаг бүхий сумдын ЗДТГ хамтран хийдэг юм. Уг баяр нь говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлагийг өсгөн үржүүлэх, сарлаг малладаг болон үржүүлдэг иргэдийг дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг дээшүүлэх зорилготой юм.
 
Баярын үеэр сарлаг болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа,“Сайханы сарлаг 2017” уулзалт хэлэлцүүлэг болох юм. Мөн сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, тоо толгой, үүлдэрлэг байдал, ашиг шимт чанарыг харгалзан сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулахаас гадна хурдан сарлагийн уралдаан болох ажээ. Энэ үеэр сум бүр хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах бөгөөд сарлаг бүхий малчдын идэвхи оролцоог сайжруулах зорилгоор уг арга хэмжээнд авч ирсэн сарлаг бүрт 5000 төгрөгийн урамшууллыг олгох юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд