Филиппиний Ерөнхийлөгч ОХУ-аас яаралтай нутаг буцлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./TASS/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байх үед Филиппиний арми болон "Лалын улс"-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Р.Дутерте мэдэгдэхдээ "би эх орон руугаа яаралтай буцахаас аргагүй боллоо" гэжээ.
Р.Дутерте “Лалын улс” бүлэглэл Минданао мужийг эзлэн авсан, одоо тэнд байлдааны ажиллагаа үргэлжилжиж байна. Филлиппинд хүмүүс амь үрэгдлээ" гэж хэлээд В.Путинтэй хийх хэлэлцээгээ эхэлжээ.
Р.Дутерте “Лалын улс” бүлэглэл Минданао мужийг эзлэн авсан, одоо тэнд байлдааны ажиллагаа үргэлжилжиж байна. Филлиппинд хүмүүс амь үрэгдлээ" гэж хэлээд В.Путинтэй хийх хэлэлцээгээ эхэлжээ.
Р.Дутерте терроризмтой тэмцэхэд нь Орос улс орчин үеийн зэвсэг техникээр ханган тусална гэж найдаж байгаа аж. “Мэдээж хэрэг танай улс бол бидний хувьд найдвартай түнш” гэж Р.Дутерте В.Путинд хандан хэлжээ.
“Би таны дэмжлэгийг авч, найрамдалт харилцаагаа нотлохын тулд Москвад ирсэн” хэмээн Филиппиний Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
“Манай улсад орчин үеийн зэвсэг хэрэгтэй байна, бид АНУ-д захиалга өгсөн, гэхдээ тэнд нөхцөл байдал амаргүй байгаа, “Лалын улс” бүлэглэлтэй тулалдахын тулд бидэнд орчин үеийн зэвсэг хэрэгтэй байна” гэж Р.Дутерте хэлсэн байна.
О.Барс