Архангайн өсвөрийн бадминтоны тамирчид 3 дахь удаагаа аваргаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-12 14:23:21
Архангай /МОНЦАМЭ/. Өсвөр үeийн бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон. Тус тэмцээнд Архангай аймгийн өсвөр үеийн бадминтоны шигшээ багийн тамирчид оролцож, 19 алт, 15 мөнгө, 15 хүрэл мeдаль хүртэж багийн дүнгээрээ 3 дахь удаагаа улсад аваргалжээ.

Тус тэмцээнд 17 аймгийн 280 гаруй тамирчид 4 насны ангилалд өрсөлдсөн байна.

Сүүлийн жилүүдэд Архангай аймагт хурд, авхаалж самбаа шалгасан  бадминтоны спорт хөгжиж зөвхөн сурагчид гэхгүй томчууд ч сонирхон тоглож эхэлснийг, цаашид энэ амжилтаа улам бататгаж, насанд хүрэгчдийн тэмцээнд ч амжилт гаргаж ажиллана гэдгийг бадминтоны багш Ж.Оюунгэрэл хэлж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ