Монголын хөрсөнд япон аргаар гурвалжин будаа тариална

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-04-27 15:08:12
Японы ард түмний идэх дуртай үндэсний хоол суба гоймонгийн гол түүхий эд болох дээд зэргийн чанартай гурвалжин будааг Монголын хөрсөнд тарьж ургуулах ажил эхэллээ.
Монгол Улсын Сэлэнгэ аймагтай хамтын ажиллагаатай Япон улсын Шизуока мужаас газар тариалангийн мэргэжилтнүүд ирж гурвалжин будаа тариалдаг өөрсдийн туршлагаасаа хуваалцан зөвлөгөө өгсний дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд анхны тариалалтаа хийжээ. Сэлэнгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Орхонтуул суманд өмнө нь гурвалжин будааг тариалж байсан түүхэн туршлага байдаг ч манай улс гурвалжин будаа хальслах үйлдвэргүйгээс борлуулалт хийж чадалгүй тариалалтаа зогсоож байсан юм. Харин гадаадын зэх зээлд борлуулах боломж бий болсноор гурвалжин будааг дахин тариалж эхэлж байгаа юм байна.  Япон улсын хамгийн сайн сорт болох kitawase сортын үрээр монгол хөрсөнд тариалж байгаа энэхүү гурвалжин будааг Сэлэнгэ аймгийн удирдлагууд Япон улсын “Дайвон”  компанитай хамтран тус улсын зах зээлд нийлүүлэх юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд