Хоёр жилийн хугацаанд 10 мянга гаруй ном “дээлээ солив”

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-26 10:47:28
       Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35 мянган баринтаггүй болон хэт хуучирсан, баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв ном сударт баринтаг хандивлах өдөрлөг боллоо.
           БСШУЯ, Монголын Үндэсний номын сан, JCI Capital салбар байгууллага хамтран 2015 оноос “Номын баринтаг” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөл хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд тус номын сангийн сан хөмрөгт буй 10 мянга гаруй ном судар, соёлын үнэт өв “шинэ дээл”-тэй болоод байна. Номын сан хөмрөгт нийт нэг сая гаруй эртний ховор хуучин ном судар байгаагийн дотор Энэтхэг, Төвд, Монгол гурван улсын эрдэмт мэргэдийн зохиосон, орчуулсан, түүхэн сурвалж, урлагийн бүтээл талаасаа хосгүй үнэтэйд тооцогдох алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, модон бараар хэвлэсэн ном судар олноор хадгалагддаг билээ.

 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд