Даланзадгад хотыг “нүүлгэн шилжүүлнэ”

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-04-26 10:36:40
Дэлхийн 14 орны Онцгой байдлын ажилтнууд Монголын онцгойгийнхонтой хамтран Өмнөговь аймгийн төв Даланзадгадыг “нүүлгэн шилжүүлнэ”. Энэ нь ирэх сарын 4-нд болох “Говийн чоно” олон улсын гамшгаас хамгаалах сургуулилтын өгөгдсөн сэдэв юм.
Даланзадгад сумын найман багийг дөрвөн газар руу нүүлгэн шилжүүлэх сургуулилтын бэлтгэл хангагдаад байна. Гамшгийн дуут дохио гурван удаа дуугарахад иргэд нүүлгэн шилжүүлэлт хийн шинээр суурьшуулсан газар руу явганаар очих аж. Энэ үеэр өрх бүр анхны тусламжийн цүнхийг бэлтгэсэн байх ёстой ажээ. Онцгой байдлын албан хаагчид болон яаралтай тусламжийн баг, иргэдийг болзошгүй гамшгийн үед хэрхэн ажиллах арга туршлагаар хангахад энэхүү сургуулилтын зорилго чиглэгдэж байгаа юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд