Хөл бөмбөгийн жижиг талбайн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-20 17:25:28
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа “Жижиг талбай” төслийн хүрээнд баригдаж байгаа хөл бөмбөгийн "Жижиг талбайг" Зуунмод суманд байгууллаа.
 

Хөл бөмбөгийн талбайн нээлтийн үйл ажиллагаанд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Спорт хорооны дарга Г.Лхагвасүрэн, Төв аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн С.Гантөмөр нар оролцсон байна.

Талбайн нээлт болохтой давхцан Зуунмод сумын “Хөл бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн эхэлсэн байна. Төв аймгийн өсвөрийн болон насанд хүрэгчдийн  баг Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг УАШТ, “Үндэсний цом” зэрэг тэмцээнүүдэд тогтмол оролцдог байна.

Ирэх зуравдугаар сарын нэгнээс өмнө хөл бөмбөгийн насанд хүрэгчдийн талбай байгуулагдах юм.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ