Малчны амбаар ухсан хэргийг нөхөн илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-28 09:39:31

Булган /МОНЦАМЭ/ Хөдөөгийнхний өвөлжөө, хаваржааны амбаарыг ухан хулгай хийж малчдыг эд хөрөнгө, дулаан хувцаснаас нь салгадаг гэмт хэрэг гардаг. Саяхан Булган аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бямбадорж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Банзрагч, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Нэргүйбаатар нар ийм нэгэн хэргийг 4 сарын дараа нөхөн илрүүлэн шалгаж байна. 

Сайхан сум 6-р багийн иргэн Т-гийн өвөлжөөний амбаарт  2016 оны 12-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан хэргийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Б нар нь үйлдсэн байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ