Хэнтий аймагт “Шинэ тосгон хөдөлгөөн” хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 17:00:12

Хэнтий аймагт “Шинэ тосгон хөдөлгөөн”-ийг хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар Хэрлэн сумын иргэдэд сургалт зохион байгуулж, санал бодлоо хуваалцав. 

Энэхүү сургалтад Монголын Шинэ тосгон хөдөлгөөн ТББ-ын тэргүүн н.Маринатай хамтран Хэрлэн сумын “Жимсний баяжмал” нөхөрлөлийн дарга Г.Оюун нар иргэдэд лекц тавилаа.

Монголын Шинэ тосгон хөдөлгөөн ТББ-ын тэргүүн н.Марина “Тус хөдөлгөөнийг БНСУ-д хэрэгжүүлэхэд нийт хөрөнгө оруулалтын 51хувийг Засгийн газар нь, 49 хувийг иргэд өөрсдөө гаргаж амжилтад хүрсэн бол Вьетнам улсад нийт санхүүгийн 32 хувийг иргэд дааснаар Вьетнамын Засгийн газар нь Шинэ тосгон хөдөлгөөн бол хөдөө аж ахуйн бүсийн хөгжлийг хурдан биелүүлэх боломжтой ашигтай арга байна гэдэгт итгэлтэй болсон аж. Тиймээс Монгол улсад тэр дундаа Хэнтий аймагт Шинэ тосгон хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн хамтын хөрөнгө оруулалт, нэгдмэл санаачлага чухал”гэв.

Шинэ тосгон хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын тусламжийн дор бүс нутгийн иргэд сайн дурын хамтарсан үйл ажиллагаагаараа дамжуулан өөрсдийн орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг бий болгох, амьдрах ахуй нөхцөлөө сайжруулах, бүс нутгийн зохион байгуулалтыг идэвхжүүлэх, иргэдийн сэтгэлгээг өөрчилж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн орон нутаг, нийгмийг хөгжүүлэх боломжтой аж.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ