Оросын БХЯ-ны нисэх онгоц радарын дэлгэцнээс алга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-25 12:50:17

МОСКВА. /TASS/. ОХУ-ын БХЯ-ны “Ту-154” нисэх онгоц өнөө өглөө Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотоос хөөрснөөс хойш хэдэн минутын дараа радарын дэлгэцнээс алга болжээ.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр, БХЯ-ны “Ту-154” нисэх онгоцонд ойролцоогоор 100 орчим хүн сууж явсан байна.

Онгоцыг эрж хайх ажил хэдийн эхэлжээ.

Энэ нисэх онгоц Сирийн Латакия хот руу явж байжээ.

Онгоцонд хөгжимчид болон хэвлэл мэдээллийн салбарынхан сууж явсан гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ