БУЛГАН: Инженерчлэлийн аваргууд улсын тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-13 16:41:23

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролд “STEAM” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.


Тэмцээнд багийн зохион байгуулалт, авхаалж самбаа, уран сэтгэмж, ур чадвараараа манлайлсан Хангал сумын СӨБ-ын баг тэргүүлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.


I байр: Хангал сумын цэцэрлэг

II байр: Булган сумын II цэцэрлэг

III байр: Булган сумын VII цэцэрлэг тус тус шалгарлаа. 


Тус хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдүүдийн шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч байдал болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Bulgan green mech-2026” олон улсын тэмцээний II шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд боллоо.


Энэхүү тэмцээнд 9 багийн 36 хүүхэд, 18 багш оролцож, удирдамжийн дагуу  бүтээл хийж мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.


Оролцогч багууд өгөгдсөн сэдвээс сонгон бүтээлээ хийж, багаар ажиллах ур чадварт суралцан, тулгамдсан асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замаа тодорхойлон, инженерчлэлийн шийдлээр загварын уялдаа, тогтвортой байдлыг харуулж, бүтээлээ тайлбарлан танилцуулснаараа онцлог байлаа.








Холбоотой мэдээ