БУЛГАН: "Би эстрадын дуучин-2026" улсын уралдааны Гран при шагналыг Б.Наранцацралт хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-13 14:47:07

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Би эстрадын дуучин” улсын 20 дахь удаагийн уралдаанд Булган аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Наранцацралт “Амьдрал” дуугаараа шилдгийн шилдгээр шалгарч, Гран при шагналын эзэн боллоо. Түүнд мөн СУИС-д суралцах урилга гардуулжээ.


Б.Наранцацралтыг Булган сумын Соёлын ордны хөгжмийн багш Б.Хишигбат бэлтгэсэн байна.


Би эстрадын дуучин тэмцээний анхан шатыг аймагтаа зохион байгуулж, дөрвөн насны ангилалд 137 хүүхэд авьяас билгээ сорьсноос тэргүүн байр эзэлсэн шилдэг 4 хүүхэд улсын уралдаанд оролцсон байна.

Улсын уралдаанд оролцогчдоос 10-12 дугаар ангийн төрөлд ая дуугаа өргөн оролцсон Б.Наранцацралт Гран при шагналын эзэн болсон байна. Мөн тус уралдаанд Булган сумын 7 дугаар цэцэрлэгийн Т.Анангоо, Булган сумын 3 дугаар сургуулийн сурагч Г.Нандинзаяа, Орхон сумын Г.Мөнхтуул нар амжилттай оролцож, Монголын Хүүхдийн ордны нэрэмжит алтан медалиар шагнуулжээ.


Хүүхэд, багачуудын дуулах ур чадварыг хөгжүүлэх, Монгол эстрадын дууны урын санг баяжуулах, ирээдүйн авьяаслаг дуучдыг нээн илрүүлэх зорилготой “Би эстрадын дуучин-2026” гоцлол дууны улсын уралдааныг дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.


Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг "Би страдын дуучин болно" улсын уралдааны 20 жилийн ой тохиож буйгаараа онцлог бөгөөд энэ жил өргөн дэлгэр болж 18 аймаг, 7 дүүргээс нийт 96 сурагч оролцож, 4 насны ангиллаар авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. 











Холбоотой мэдээ