Соёлын ажилтнуудын өдөрлөгт Өмнөдэлгэр сум "Тэргүүн” байр эзлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 16:46:15

Хэнтий аймгийн Батноров суманд “ Соёлын ажилтнууд”-ын уулзалт өдөрлөг энэ сарын 09-10-ний өдөр болж, Аймгийн Засаг Даргын шагналаар дөрвөн хүн, БСГ-ын Хүндэт өргөмжлөлөөр гурван хүн шагнуулав.

   Энэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн 18 сумын соёлын төвийн захирал, багш, ажилтнууд, Дадал сумын Хилийн цэргийн 0287 дугаар ангийн соёлын төвийн төлөөлөл оролцов.

  Тус өдөрлөгийг  Батноров сумын соёлын төвийн захирал И.Буянхишиг, БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.             

Уулзалтын үеэр баярын хурал болж, соёлын ажилтнуудын нэгдсэн концерт тоглолт болсон бөгөөд албан тушаал тус бүрээр нь тэмцээн зохион байгуулав. Тухайлбал: Соёлын төвийн захирлуудын дунд “5 саяын уналт”, хөгжмийн багш нарын дунд бүжгийн тэмцээн зохиожээ. Мөн бүжгийн багш нарын дунд шүлгийн тэмцээн, номын санч нарын дунд “Чанга шивнээ” зэрэг хөгжөөнт тэмцээн зохиосон аж. Энэ 5 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Өмнөдэлгэр сум "ТЭРГҮҮН" байр эзэлж "ЦОМ"-ын эзэд болсон бөгөөд Баян-Овоо сум 2-р байр, Бэрх тосгон 3-р байрт  тус тус шалгарчээ.

Энэ  өдөрлөгөөр АЗД-ын шагналаар дөрвөн хүн, БСГ-ын Хүндэт өргөмжлөлөөр Өмнөдэлгэр сумын Орон нутаг судлах танхимын ажилтан Б.Дарьхүү, Дэлгэрхаан сумын соёлын төвийн эрхлэгч Н.Сувдаа, Музейн захирал Ц.Эрдэнэбулган нар тус тус шагнуулав.

Тус өдөрлөгөөр соёлын ажилтнууд өнгөрсөн жилд хийсэн ажлаа ярилцаж, ололт амжилтаа хуваалцан туршлага солилцохын зэрэгцээ, соёл урлагийн ажилтнуудын ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг бий болгох, цаашдын чиглэлээ тодорхойлох зорилготой байв.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ