ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН: Би урлагийн хүн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-02-10 10:30:48

Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин байна. Энэ жил 11 нас хүрч байгаа.  


Би 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 8 цаг 27 минутад Монгол Улсын гурван сая дахь иргэн болж төрснөөрөө бахархдаг.  Би бүжиглэх, дуулах, зураг зурах дуртай. Чөлөөт цаг л гарвал зураг зурдаг. Дуулах, бүжиглэх ур чадвараа эн тэнцүү хөгжүүлэхийг зорьж байгаа.


Надад олон сайхан мөрөөдөл бий.  Бас нэг сонирхолтой хобби маань гэвэл, өөрөө загварыг нь гаргасан хувцас өмсөх дуртай юм. Одоогоор би бүжгийн спортоор улс, бүсийн олон уралдаанд оролцож амжилт гаргаад байна. Гэхдээ дуугаа орхихгүй гэж боддог. Ер нь би өөрийгөө урлагийн хүн болно гэдэгт итгэлтэй байгаа. Надад бүх зүйл сонин сайхан санагддаг болохоор бүгдийг туршиж, хийж үзэх хүсэл их төрдөг.

 

Монгол Улсын гурван сая дах иргэн Х.Монголжин /Өмнөговь/

Холбоотой мэдээ