Засаг дарга Тувад ажлын айлчлал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-17 11:20:26

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Тува улсад ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо Монгол, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох юм байна. Энэхүү арга хэмжээнд Ховд, Завхан аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид мөн оролцож байгаа аж. Энэ үеэр ОХУ-ын Тува улсын Засгийн газрын бүх салбарын сайд нартай хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэх уулзалтууд болохоос гадна Увс аймгийн ЗДТГ ба Тува улсын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Тува улсын ЗГ-ын Тэргүүн Ш.В.Кара-Оол нар гарын үсэг зурах юм байна.

Айлчлалын арга хэмжээ энэ өглөөнөөс албан ёсоор эхлээд байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ