Хууль суртачлах өдөрлөгөөр иргэдийн асуултад хариулт өгөв

ОРОН НУТАГТ | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:19:29

Төв аймгийн Зуунмод сумын зургаан багийн 200 гаруй иргэнийг энэ сарын 28-30-ны хооронд “Хууль суртачлах” өдөрлөгт хамрууллаа.

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг хууль хяналтын байгуулага оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулахад хог, хаягдал, цахилгааны тариф, золбин нохдын асуудлаар тулгарч буй тодорхой саад бэрхшээлийг уламжилсан байна. Өдөрлөгийн үр дүнд сумын Засаг даргын тамгын газраас тухайн төр захиргааны байгуулагатай холбогдож, тодорхой арга хэмжээ авч,хариулт өгөхөө мэдэгджээ.

Ш.Шүрэнцэцэг
    

Холбоотой мэдээ