Нарны цахилгаан станцаас эрчим хүч холбоно

ОРОН НУТАГТ | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:00:51

Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар болжээ.

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая.ам.долларын өртөгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэр болох аж. Ажлын гүйцэтгэлийг “Мон Корей инженеринг” ХХК хариуцахаар болсон байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ