Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлын явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-02 09:54:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлын явцтай танилцав.


Мөн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр "Монголын Төмөр зам" ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өгөв. Энэхүү шинээр барьж буй салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж байгаа аж.


Тус бүтээн байгуулалтын ажилд үндэсний 110 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 2500 гаруй ажилтан оролцохоор төлөвлөжээ.

Барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлүүлж, есдүгээр сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй 24 цагаар ажиллаж байгаа талаар ЗТЯ мэдээллээ.



 

Холбоотой мэдээ