УВС: Х.Баянмөнх аваргын хөшөөг аймгийн 90 жилийн ойгоор босгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. XX зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөөг
2016 онд Увс аймгийн 90 жилийн ойгоор босгосон юм.
Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга, зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолборыг Увс аймгийн төв
Улаангом хотноо Спортын төв ордны өмнө 2015 оны 7 дугаар сард буюу Увс аймгийн 90
жилийн ойгоор босгосон билээ. Уг хөшөөг Увс аймгийн Хяргас сумын харьяат, залуу
уран барималч Б.Говьсайхан урлажээ.
Хөшөөний суурь нь бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд эргэн тойронд нь арслан, заан, хангарьд хүчтэнүүдийг бэлгэдсэн баримал бий.
Увсынхан алдарт аваргаа амьд сэрүүн ахуйд нь ийнхүү сүрлэг хөшөөг төрөлх нутагт нь сүндэрлүүлснээр сүүлийн 10 жилийн улсын баяр наадмын ихэнх үзүүр, түрүүг Увсын бөхчүүд хүртэж байна хэмээн ихэд бэлгэшээдэг юм.
Уг хөшөөний арван жилийн ой энэ онд тохиож байна.
Х.Баямөнх аварга 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981,1982 онд Улсын баяр наадамд түрүүлж байжээ. Тэрбээр улсын баяр наадамд 10 удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, 27 удаа шөвгөрсөн байна. Х.Баямөнх аварга чөлөөт бөхөөр мөн хичээллэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг алтан медаль хүртсэнээс гадна 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны олимпиос мөнгөн медаль хүртэж байсан, XX зууны Монгол Улсын манлай бөх юм.