ӨМНӨГОВЬ: Англи хэлний багш нар туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-03 15:55:14

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулсаар байна.

 

Тус ажлын хүрээнд англи хэлний багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор “Туршлага хуваалцах өдөр” уулзалт нөлөөллийн  үйл ажиллагааг 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

 

Үйл ажиллагаанд Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Хүрмэн сумын насан туршийн боловсролын төв, Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль болон англи хэлний сургалтын төвийн 30 гаруй багш нарын төлөөлөл оролцлоо.

 

Сургалтаар англи хэл сурах хүсэл тэмүүллийг уншлагын арга зүйгээр дэмжих нь” сэдвээр “Лингорс” боловсролын байгууллагын сургалт хариуцсан багш Д.Сумъяа илтгэл тавьсан бол “Мэргэжлийн сургалтын нийгэмлэгүүд суралцагчдын сургалтын өсөлтийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж буй туршлага”, “Ментор сурагчдын оролцоотой унших арга зүйг туршин хэрэгжүүлсэн нь” зэрэг сэдвээр Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн англи хэлний багш М.Тамир туршлагаа хуваалцлаа.

 

Харин “ELT нийгэмлэгийн нэг хэсэг байхын давуу тал” сэдвээр Ханбогд сумын хоёрдугаар сургуулийн англи хэлний багш Б.Эрдэнэчимэг,  Англи хэлний багш нарын коммунитигийн нэг хэсэг нь байхын ач холбогдол сэвдээр Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн зөвлөх багш Б.Цацрал, Багш, хүүхдийн хөгжил” сэдвээр Даланзадгад сумын долдугаар сургуулийн англи хэлний багш Э.Ариунбуян нар тус тус туршлагаа хуваалцжээ.

 

Энэхүү нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулснаар багш нар тэргүүн туршлагаа хуваалцахаас гадна харилцан суралцах, заах арга зүйдээ шинэ санаа, санаачилгыг нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. 

Холбоотой мэдээ