СЭЛЭНГЭ: “Ерөнхийлөгчийн цом-2024” тэмцээнээс 16 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн цом-2024”
усанд сэлэлтийн тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,
аврах ангийн Аврагч-усчин, ахлах ахлагч Э.Давхарбаяр дасгалжуулагчтай баг
тамирчид 16 медальтай ирлээ.
Улаанбаатар
хотноо болсон Монголын усан спорт сонирхогчдын холбооны нэрэмжит энэхүү
тэмцээнд 27 клуб, байгууллагын 494 тамирчин өрсөлдөж, авхаалж самбаагаа сорьжээ.
Энэхүү тэмцээнд
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын
төвийн “Silver Fins" багийн 28 тамирчин оролцож, 6 алт, 2 мөнгө, 8 хүрэл
медаль хүртсэн байна.